Түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ

247

 

Энэ сарын 12-ны өдрийн 22:43 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн "52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт (сумын төвөөс урд зүгт 18 км-т) дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу руу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу зорчиж явсан дизель түлш тээвэрлэгч Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Д-гийн эзэмшлийн "Хьюндай” загварын (22 тн дизель түлш тээвэрлэж явсан) автомашин онхолдож, дизелийн түлш асгарч байсан аж.

Ослын газрыг хамгаалалтад авч, аюулгүй болгон, Төв аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын хэсэг болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.