Нийслэлийн ардчилсан намыхан чуулна

26

 

Ардчилсан намын "Нийслэлийн чуулган-2018” энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болно. Гишүүн төвтэй, бодлогын нам болох хүрээнд анхан, дунд шатны гишүүдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор тодорхой ажлыг эхлүүлээд байна. Эдгээрийн нэг нь бүсийн чуулганууд юм.

Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Баян-өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцоно. "Нийслэлийн чуулган-2018”-д оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай бодит мэдээлэл сонсч, бүтэн өдрийн турш сургалтад хамрагддагт бүсийн чуулганы ач холбогдол оршиж байна.

Тухайлбал, энэ удаагийн бүсийн чуулганд оролцогчид "Монгол Улсын гадаад өр”, "Сөрөг хүчний ажиллах стратеги”, "Улстөрийн намуудын индекс” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалтад хамрагдах юм.  Үүний зэрэгцээ нийслэлийн чуулганд оролцогчид олс таталт, байт харваа, хөлбөмбөг зэрэг спортын тэмцээнд хурд хүчээ сорихоос гадна оролцогч баг бүр мэндчилгээ дэвшүүлнэ.

Нийслэлийн ардчилсан намыхан чуулна

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.