Лалын шашинтнуудад зориулж хөдөлгөөнт сүм байгуулжээ
"2020 онд зуны олимпийн наадамд оролцох, үзэхээр ирэх лалын шашинтай зочдод одоо байгаа сүмүүд хүрэлцэхгүй байж магадгүй юм. Үүнтэй холбогдуулан манай компани лалын шашинтнуудыг мөргөл үйлдэх боломжоор хангах зорилгоор Олимпийн наадам болж буй газруудад байрлуулах боломжтой хөдөлгөөнт сүм байгуулсан" гэж "Yasu Project” компанийн гүйцэтгэх захирал Ясухару Иноуэ хэллээ.
Мөн тэрбээр, "Япон бол зочломтгой улс. Энэ нөхөрсөг чанараа бид ийм байдлаар лалын шашинтнуудтай хуваалцахыг хүссэн" гэж хэлэв.
Энэхүү хөдөлгөөнт сүм нь 48 метр хавтгай дөрвөлжин талбайтай бөгөөд 50 орчим хүн нэг дор мөргөл үйлдэх боломжтой ажээ.
Одоогийн байдлаар Японд 100-200 мянга орчим лалын шашинтан амьдардаг байна.