Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Сочи хотод бэлтгэл хийж байна

46

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Сочи хотод бэлтгэл хийж байна

 

 
Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ын үндэсний шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг тус улсын шигшээ багийн бэлтгэлийн бааз байрлах Сочи хотод хийж байна. Будапештийн ДАШТ-д зодоглох манай эрэгтэй найман (гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Бямбадоржоос бусад нь) тамирчин үндэсний шигшээ ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодном нарын удирдлага дор Хар далайн эрэгт бэлтгэлээ базааж байна. Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт болсон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий дараа шууд Сочи хотыг зорьсон юм. Хойд хөршөөс Будапештэд зодоглох эрэгтэй 10 тамирчнаас гадна нэг жинд тав, нийт 50 гаруй бөх манайхантай бэлтгэл хийж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.