Малайзын эрх баригчид Монгол тэргүүтэй олон улсын биеэ үнэлэгчдийн сүлжээг илрүүлжээ

531

 

Монгол Улсын  дөрвөн эмэгтэй Малайзад биеэ үнэлж байгаад баривчлагджээ. Малайзын цагдаагийн газраас биеэ үнэлэх ажлыг зуучилдаг олон улсын сүлжээг илрүүлэн 26 эмэгтэйг баривчилсны дөрөв нь Монгол Улсын иргэн аж. Бусад нь Узбекистан, Хятад, Индонези улсын иргэд байжээ.

Тус сүлжээг илрүүлэхийн тулд Малайзын цагдаа нар, цагаачлалын албаныхан Петалин Жаяа болон Субан Жаяа дахь зочид буудлуудад баасан, бямба гаригт шалгалт хийжээ. Шалгалтын явцад 26 эмэгтэйг баривчилснаас гадна 10070 ринггитийг хураан авсан байна.

Тус сүлжээ нь Малайзын дөрвөн одтой зочид буудлуудаар явахаас гадна "WeChat” аппликейшнаар олон орны эмэгтэйчүүдийг санал болгодог аж.  Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд 45 минутад 300-450 ринггитийн хөлсөөр ажилладаг болохоо мэдүүлжээ.

Малайзын эрх баригчид Монгол тэргүүтэй олон улсын биеэ үнэлэгчдийн сүлжээг илрүүлжээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>