Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй

853

 

Дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Мөнхсоёл нэрд гарч эхэлсэн цагаасаа эхлэн олон ч залуутай нэр холбогдсон нэгэн. Үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү олон асуултад хариу өгөн одоог хүртэл гэр бүлийн амьдрал зохиогоогүй яваа тэрээр нэг хүүтэй.

Нэгэн цагт жүжигчин Б.Тамиртай амьдрал зохиосон боловч удалгүй хоёр тийш болцгоосон. Үүнд жүжигчин Мөнхсоёл тайлбар өгөхдөө.

"Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань "Аз жаргалын шок”, дараа нь "Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас "Мөрдөгч”  киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээгүй” гэдэг.

Хүүгээ саяхнаас аавтай нь уулзуулж эхлэх шийдвэр гаргасан тэрбээр "Гэр бүлийн хувьд би өрх толгойлсон эмэгтэй, тийм ээж. Урлаг соёлын хүмүүс бусдад үлгэр дуурайлал болдог учраас амьдралынхаа хар бараан тал гэхээсээ илүүтэй сайн сайхан зүйлсээ илүү тодотгож ярихыг хүсдэг. Ганц бие ээж гэдгээрээ өөрийнхөө ПР-г хийгээд л тэрийг чухалчилж яриад байхыг хүсдэггүй.

Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ зарлаад намайг даган дуурайж байгаа жоохон охидод буруу үлгэр дуурайлал үзүүлчих вий гэсэн үүднээс нэг их тэр талаар яримааргүй байдаг. Одоогоор бол хүүтэйгээ хоёулаа амьдарч байгаа. Эхлээд хүүгээ бага байхад аавтай нь уулзуулахгүй гээд залуу хүний бардам зангаар ханддаг байсан. Жилийн өмнөөс аавтай нь уулзуулж эхэлж байгаа. Тэрийгээ их зөв зүйтэй алхам гэж бодож байгаа” гэв.

Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй

 

Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй

 

Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>