“Уянгын халил”

319

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа өнгөрсөн өдрүүдэд "Амьдрахад таатай говь нутаг-2018” үйл ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээг багт хүргэж иргэдтэй нүүр тулан уулзаж байна хэмээн гишгэсэн мөр бүхнээ соошлд бичлээ.

Тэрбээр тойргийнхоо найман сумын 30 багт ажиллаж, ард түмэндээ сэтгэлийн мялаалга, дуун цэнгэл өргөж, хүндэтгэл хайр дүүрэн, сэтгэлийн хөг нийлсэн уулзалтууд боллоо хэмээн нүүр номоороо аялуулсан зусар, зусар үгсийг уншихаар сонгогч түмнийх нь өмнөөс яс хавталзах шиг болох юм.  

"Босоо цагаан үүл огторгуйн хутгуур. Болохгүй хэдэн үгс сэтгэлийн хутгуур” гэдэг дээ. 100 насыг зооглож буй Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан Тодын Осоржин гуайтай уулзаж алтан сургаалиа хайрласан гэх Н.Амарзаяа гишүүнээ одоо  болио боль. Амьдрахад таатай говь нутгийн хөгжлийн төлөө нэг нь зүтгэсэн болж, нутаг нь хөгжсөн болж дүр эсгэх хэрэг алга.

Харин гишүүний тойргийн нутаг болох Баяндалай, Ноён сумын малчин ард иргэд 2018 оны есдүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн хоёр сумын зааг "Хөнхөр хацавч” орчимд уул уурхайн чиглэлийн авто машины орох хөдөлгөөнийг хааж тэмцэж байгаа талаар мэдээлэл байна. Иймд энэ хүндрэлтэй асуудлын гол эзэн уул уурхайн компанийн удирдлагуудтай ойрын үед  уулзан  газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг тодруулан иргэдтэй хамтарч ажиллаасай билээ. Тэгвэл азай буурайд алтан сургааль хайрлахаас илүү хүнлэг ажил болно доо. Уянгын халил, бодит амьдрал хоёр арай өөр дөө.

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>