П.Анужин "Алтан баззер" дарсан учраа тайлбарлалаа

958

П.Анужин "Алтан баззер" дарсан учраа тайлбарлалаа

 

 

"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээр олонд танигдсан нэгэн бол хөтлөгч П.Анужин. Олонд харагдаж дадсан төлөв төвшин байдлаа эвдэн "Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улиралд шүүгчээр ажиллах болсон тэрээр хамгийн эхний дугаар дээр 13 настай охины үзүүлбэр дээр "Алтан баззер" дарж үзэгчдийг багагүй гайхшруулсан. Шүүмжлэл болон магтаалыг тэнцүүхэн хүртэж яваа тэрээр энэ тухай "Аз жаргал, баяр бахархлыг өгсөн. Соронз мэт миний хайрыг татсан.Хоолойны хүч, өгөгдөлтэй хирнээ хүнд хүргэж чаддаггүй, урлаг болж амилдаггүй тохиол байдаг. Уран налархай бие, царай зүс байх атлаа гойд ялгардаггүй ч хүн бий. Гэтэл эрдэнийн чулуу шиг гялтганаж бусдыг гайхшруулж чаддаг билэг өгөгдөл бий. Бүхий л зүйлийн төгс найрал, энэ бол урлаг" хэмээсэн байх бөгөөд охиныг шүүмжлэгсдэд хандан "... Баззер авсан бяцхан охиныг ингэж хэлж, бичиж чадаж байгаа улс бусдыг хараах, харлуулах огт сонин биш юм байна. Хөөрхөн охин FB-ийн хэрэглэгч биш байгаасай! Ийм зүйл уншиж харвал охин хүнд болно... Хүнд хэлэх амархаан! Хүүхдээ энэ дайны болгох амаргүй шүү эцэг эхчүүдээ!

Үр хүүхдээ сошиал хэрцгий орчноос хол байлгацгаая!!! Алхам хийцгээе! Бүгдээр тохироод хүүхдүүддээ ухаалаг бус зүгээр утас бариулчих юмсан! Ямартай ч, манай хүүхдүүд эдгээр зүйлсийн альнийх нь ч хэрэглэгч биш. Тэд хүүхдийн ертөнцөд хөөрхөн байг ээ!" хэмээжээ. Зарим хүмүүс түүнийг шоу нэвтрүүлэгт тохирохгүй нэгэн хэмээн шүүмжилж байсан ч тэрээр энэхүү давааг тун ч амжилттай давж чамгүй доргио нэгэн гэдгээ харуулаад амжсан бөгөөд дараа дараагийн шатанд улам хичээн ажиллах биз ээ. 

 

Image result for п.анужин алтан баззер


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>