Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ

670

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын өндөр дээд хэмжээнд хийж буй шууд хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ. Энэ тухай Умардад болж буй үйл явдлыг шууд дамжуулж байгаа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээлсэн байна. Хэлэлцээг өндөр дээд түвшний зочдод зориулсан төрийн ордон болох"Пэкхвавон"-д хийж байгаа аж. Уг ордонд Мүн Жэ Ин айлчлалынхаа хугацаанд байрлаж байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тамгын газраас урьд нь мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь БНАСАУ болон АНУ хоорондын яриа хэлцээг дахин эхлүүлэх боломжтой холбоотой Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал, мөн хоёр орны аюулгүй байдал, харилцааг хэвийн болгохасуудлуудбайх аж.

Ким Жөн Ун, Мүн Жэ Ин нарын хэлэлцээний эхний шат мягмар гарагт болсон бөгөөд хоёр цаг үргэлжилжээ. Уг хэлэлцээний үр дүн одоогоор тодорхойгүй байна.

Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>