ХОЙД СОЛОНГОСЫН АМЬДРАЛЫГ ХАРУУЛСАН ХОВОР ЗУРГУУД

24

ХОЙД СОЛОНГОСЫН АМЬДРАЛЫГ ХАРУУЛСАН ХОВОР ЗУРГУУД

 

Сүүлийн үед дэлхий дахинаа Хойд Солонгосын цөмийн туршилттай холбоотой мэдээлэл их цацагдах болсон. Зарим хүн ч Ким Чен Уныг дэлхийн гуравдугаар дайн хийх гэж байна гэж үзэж байгаа билээ. Гэтэл тус улс дайн өдөөх хэмжээний хэр хүчин чадалтай вэ? Мэдээж улсын томчуудын хувьд бүх зүйл бэлэн, тансаг амьдралд умбадаг нь ойлгомжтой. Харин Пхеньянаас жаахан гараад харахад л та огт өөр амьдралыг мэдэрнэ шүү. Гэрэл зургууд худал хэлдэггүй юм.

Төмөр замын вокзал нь хоосон байдаг

 

52e194de4a424804170183af572e6305 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Вокзал гэхээр олон хүн хөлхсөн, амьдрал буцалдаг газар байдаг. Харин Хойд Солонгост тийм биш. Иргэд нь засгаас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр төрөлх хот, тосгоноо орхих эрхгүй. Тийм зөвшөөрөл байсан ч ажиг сэжиг авахад хүргэнэ. Тиймээс жирийн иргэд хаа нэг тийшээ явалгүй нэг газраа бүх насаараа амьдарсан нь өлзийтэй.

Хүүхдүүд талбай дээр ажилладаг

 

b27d81f6a00c112610d15fa30da3928e Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгост Хүүхдийн хөдөлмөрийн хориглох тухай хууль гэж байдаггүй. Зургаан настай хүүхэд ч ургацын үеэр талбай дээр гарч ажиллах ёстой.

Хоосон хотуудтай

 

93ab22cc403fba144d3e7962cb1c027f Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгосыг дэлхий ертөнцөд гоё сайхан, баян чинээлэг, өсөж цэцэглэж байгаагаар харуулахын тулд юу ч хийж чадна. Тус улсад хагас хоосон хотууд олон бөгөөд төрөөс үе үе иргэдээ нэг газраас нөгөө рүү шилжүүлдэг. Энэ нь зураг авах гэсэн гадаадын хиймэл дагуул, тагнуулын онгоцуудыг төөрөгдүүлэх зорилготой. Хойд Солонгост тэр ч бүү хэл хөгжиж буй орчин үеийн улс гэж харуулах зорилготой хов хоосон хотууд ч бий.

Будаггүй саарал өндөр байрууд нь дотоод засалгүй

 

b327961de2ea81b54e480b1770ec65f0 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгост, ялангуяа Пхеньянд одоог хүртэл зөвлөлтийн стилээр олон арван байшин барьж байна. Өөрөөр хэлбэл олон давхар саарал цементэн хайрцаг гэсэн үг юм. Эдгээр байрны дотор талын заслыг дутуу хийсэн буюу цахилгаанд ч холбоогүй байдаг ажээ. Тиймээс иргэд нь шатаар явган өгсөж, урууддаг.

Нийтийн тээвэр хүрэлцдэггүй

 

f14acfc8b0af96a7d7dd045d97368c67 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Ихэнх иргэд автомашингүй учир нийтийн тээвэр цорын ганц хөл дүүжлэх унаа нь. Пхеньян хэдийгээр арай дөнгүүр хөгжилтэй боловч автобусанд суух гэж маш урт дараалалд зогсох хэрэг гарна. Нийтийн тээврээс гадна унадаг дугуй хөгжсөн байдаг.

Хойд солонгосчууд өлсгөлөн гэдгийг мэднэ

 

0b15c5406a5b4baf72b9aaea9a7fbdae Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Тус улсын ихэнх иргэд байнга хоол хүнсний хомсдолд орж байдаг учраас жин нь хэвийн хэмжээнээс бага байдаг. Хүн амын ихэнх хувь, ялангуяа ядуу буурай хөдөөгийн дүүргүүдэд хоол тэжээл муугаас болж загас барьж, хэрэм, харх ангуучилж, идэж болох ургамал, өвсийг цуглуулж хүнсэндээ хэрэглэдэг. Хятад руу зугтаж гарсан хойд солонгосчуудыг таних амархан. Тэд маш туранхай эцэнхий бөгөөд гартаа тааралдсан бүхнээ иддэг гэж ярьцгаадаг.

Засгаас хүн бүрийг мөрдөж мөшгидөг

 

0781f101bb1fedc19b980abfe6a8142f Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Цэргийн ажиглалтын шовгорууд энд тэндгүй бий. Энд бүх зүйл хяналтад байдаг. Ялангуяа иргэдийн үйлдлийг үргэлж хянадаг. Хэрвээ та баривчлагдаж, засан хүмүүжүүлэх лагерьт очихыг хүсээгүй л бол дуугүй л явсан нь дээр.

Крантны ус алт л гэсэн үг

 

fb837caad03213d07533eb6b129eb3f8 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Ус хангамжийн асуудал тус улсад маш хүнд. Хэдийгээр байранд амьдардаг, кранттай ч гоожуураас усаа тосоод шүршүүрт орно гэсэн жинхэнэ үлгэр болно. Тиймээс иргэд жижиг саван, алчуур аваад л ойролцоох гол, устай газар очиж, угаалга үйлддэг.

Хилээ цахилгаан хаалтаар хамгаалсан

 

dff8dd5162028cd9441bb0dae17b201d Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгосын засаг захиргаа Хятадтай хиллэдэг хэсэгтээ өндөр хүчдэл бүхий цахилгаан хаалт тавьжээ. Иргэд нь аз жаргалтай бол үнэхээр цахилгаан хаалт босгох уу? Тэр тусмаа иргэддээ хоногийн 24 цаг цахилгаанаар хангаж чаддаггүй ийм улсад тогтой хаалт босгоно гэдэг сэжигтэй.

Хүнсний дэлгүүрийн лангуу нь хоосон

 

8e26f161404d0337f84e507aa376b558 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Ган гачиг, олон улсын хориг арга хэмжээ зэргээс болоод Хойд Солонгост хүнсний хомсдол ихээр үүсчээ. Тус улсын засаг захиргаанаас дутаж гачигдах юм алга гэж байгаа ч нийслэлийн нэгэн супер маркетаас авсан энэ зураг огт өөрийг өгүүлж байгаа юм. Мэдээж энэ бол элитүүдэд зориулагдсан бус, энгийн хүмүүсийн дэлгүүр гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ийм дэлгүүрээс шинэхэн мах, загас авна гэдэг хүнд асуудал.

Иргэд нь үнэхээр аз жаргалгүй

 

7a2ebaa49182fdcab8a03e1a0a6f4aa2 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгосын ухуулах материалууд дээр иргэд нь бүгд хөгжилтэй, амьдралдаа сэтгэл хангалуун, цатгалан бөгөөд эх орноо орхих бодолгүй байдаг гэдэг. Бодит байдал дээр бүх юм эсрэгээрээ. Эндээс нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн олно гэдэг хэцүү. Хүмүүс нь уур уцаартай, хэн нэгэнд гомдсон, ядарч цөхсөн, аз жаргалгүй харагддаг аж. Гэхдээ бүхий л амьдралдаа аз жаргалгүй байна гэж юу байх вэ. Хүн гэдэг чинь энгийн зүйлээс ч аз жаргалаа олж харах чадвартай шүү дээ.

Ус дамжуулах энгийн шугамгүй

 

12329bed56a2922d5063eb1b46e00513-656x1024 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Дахиад л усны асуудлыг хөндөж байна. Энгийн крант, ус дамжуулах систем зөвхөн баячууд, дээдсүүдэд нь л байдаг байх. Харин энгийн иргэд нь үнэхээр хүнд нөхцөлд аж төрдөг. Энэ бол гар насос. Тэгвэл угаалгын онгоцыг ундны ус, нүүр гараа угаах усаа хадгалахад хэрэглэдэг байна. Энэ онгоцонд усанд орно гэвэл хэтэрхий тансаглал болно.

Суртал ухуулгаас зайлсхийх аргагүй

 

e3161d864612eb4153344ef9466bb82f Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд солонгосчуудын толгойг радио, телевизээр өглөөнөөс орой болтол угаана. Телевизээр нь зөвхөн ардын дуу, түүхэн нэвтрүүлэг гарах бөгөөд ханын самбар, сонин, сэтгүүл нь дандаа эх оронч ухуулга байдаг.

Хүмүүс нь төрийн удирдагчдадаа мөргөдөг

 

ff69b90ccfc286647cb9d778e96c04ca Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгост Ким Ир Сенийг төрийн тэргүүнээ гэж үздэг. Хэдийгээр тэр 23 жилийн өмнө нас барсан ч түүнийг "мөнхийн Ерөнхийлөгч”-өө гэдэг. Энэ бол үхсэн хүний удирдлаган дор байдаг цорын ганц улс юм. Тус улсын иргэн бүр Ким Ир Сенд мөргөх ёстой. Айл болгон хамгийн хүндтэй газартаа Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ирийн хөргийг байрлуулах ёстой. Айлууд хоол идэхийнхээ өмнө эдгээр хөрөг рүү харж, "Энэхүү хоолыг хайрласанд баярлалаа, эцэг Ким Ир Сен” гэж хэлнэ. Харин нас барсан удирдагчийг хүндэтгээгүй тохиолдолд хатуу шийтгэл хүлээдэг байна.

Хүмүүс өлссөндөө өвс идэж байна

 

816379040d091310f87cc5a266464861 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд
 
 
 

 

Хойд Солонгосын хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн бараг байдаггүй гэж дээр хэлсэн. Гэхдээ гол асуудал эндээ биш, тус улсын ихэнх иргэд хүнсээ ч авч чадахгүй ядуу аж төрдөг байна. Тиймээс хэт хаягдал, шувуу, харх, тэр ч бүү хэл энгийн өвс хүртэл иднэ. Төр засаг нь ч үүнийг муу муухай гэж олж харахгүй. Тэр ч бүү хэл ямар өвсийг хоолонд хэрэглэвэл хоргүй вэ, ямар хоол хийж болох вэ гэсэн жорын ном ч хүртэл гаргасан байдаг гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.