Хойд Солонгос улс яриа хэлцэлд саад тулгарч байгаа нь АНУ-аас болсон гэв

39

 

Хойд Солонгос улс яриа хэлцэлд саад тулгарч байгаа нь АНУ-аас болсон гэв

 

 

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны Нодон Синмун сонин "Сүүлийн үед БНАСАУ, АНУ-ын яриа хэлэлцээд саад тулгарч байгаа нь АНУ-ын талаас болсон. АНУ-ын тал дайныг зогсоох тунхаг нийтлэх зэрэг асуудалд чин үнэнчээр хандаж, бодит арга хэмжээ авах ёстой" хэмээх утга бүхий өгүүлэл гаргажээ. 

Өгүүлэлд "АНУ амласан дайн зогсох тунхаг зэрэг асуудалд найдвартай байр суурьтай хандаагүй, мөн БНАСАУ-ын эрс эсэргүүцэж буй "урьдаар цөмийн зэвсгээ орхисон байх” болзол тавьж, БНАСАУ нь "цөмийн зэвсгээ бүрэн орхисон” тохиолдолд сая бусад асуудлыг ярилцана гэсэн. Энэ бол ердийн мэдлэггүй, дур зоргоороо үйлдэл юм" гэжээ. 

"АНУ-ын тал хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан тохиолдолд БНАСАУ-ын тал цаашид эерэг арга хэмжээ авах болно. БНАСАУ, АНУ-ын дайсагнах харилцааг дуусгах хамгийн чухал хүчин зүйл бол дайн зогсоох хэлэлцээрээ энхийн хэлэлцээр болгон өөрчлөхөд байгаа юм" хэмээсэн байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.