Хүний хөгжлийн түвшин өндөртэй 10 улс

29
 
Хүний хөгжлийн түвшин өндөртэй 10 улсӨчигдөр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд нэгэн илтгэл тавигджээ. Тус байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн уг илтгэлд багтсан 189 улс, орны жагсаалтад хүний хөгжлийн өндөр түвшинтэй 59 орон бичигджээ. Энэ удаа бид НҮБ-ын шинжээчдийн дүгнэсэн хамгийн өндөр хөгжилтэй дэлхийн 10 улсын тухай өгүүлэх болно.

10. Недерланд
Хүний дундаж наслалт 82 жилтэй тэнцдэг уг улсад дэлхийн томоохон компаниудын төв байр, үйлдвэрүүд байрладаг. Нэг хүнд ногдох ДНБ 48 мянган доллар. 

9. Сингапур
Дундаж наслалт 83 жилтэй тэнцэх агаад татвар хамгийн бага, зах зээлийн эдийн засаг хамгийн өндөр хөгжсөн улс. Нэг хүнд ногдох ДНБ нь 82 мянган доллартай тэнцдэг бөгөөд хөрөнгө оруулагчид татварын орчин сайтай учраас ийшээ тэмүүлдэг. 

8. Швед
Хүмүүсийнх нь дундаж наслалт 82 жил бөгөөд хүн төвтэй нийгмийг энд бүрэн цогцлоожээ. Татвараас ДНБ-ий бараг 60 хувийг бүрдүүлдэг. 

7. Хонконг 
Дундаж наслалт 84 жил. Татвар бага, чөлөөт зах зээл өндөр хөгжсөн. Чөлөөт боомт учраас гаднаас орж ирэх бараанаас элдэв татвар авдаггүй. 

6. Исланд 
Хүмүүсийнх нь дундаж наслалт 83 жил бөгөөд хөнгөн цагааны үйлдвэрүүдийг олноор байгуулсан. Биотехнологи, аялал жуулчлал, банкны бизнес, мэдээллийн технологи өндөр хөгжжээ. 

5. ХБНГУ 
Аж үйлдвэр, үйлчилгээний салбар өндөр хөгжсөн. Германы машин, тоног төхөөрөмж, бараа экспортын голлох бүтээгдэхүүн болдог. Дэд бүтэц өндөр хөгжсөн, ажиллах хүч өндөр мэдлэгтэй учраас Германы эдийн засаг дэлхийд тэргүүлж байна. 

4. Ирланд
Экспортоос төсвийн орлого нь бүрэн хамаардаг Ирландын хувьд эдийн засаг нь худалдаанаас шууд хамааралтай. Дундаж наслалт 81 жилтэй тэнцүү аж. 

3. Австрали
Дэлхийн хамгийн том эдийн засгийн тогтолцоотой улс бол Австрали. Чөлөөт худалдааг маш олон оронтой хийдэг. Дундаж наслалт 83.

2. Швейцарь
Тус улсын эдийн засаг дэлхийн хамгийн тогтвортой нь билээ. Швейцарийн банкны систем хөрөнгө оруулагчдыг ихээр татдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал ийшээгээ байнга цутгаж байдаг. Алт цэвэршүүлэх тал дээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхий дээр олборлож байгаа нийт алтны гуравны хоёрыг боловсруулдаг аж. 

1. Норвеги
Тус улс газрын тос, байгалийн хий олборлогч томоохон орон билээ. Эрчим хүчний хэрэглээгээ усан цахилгаан станцаар шийдсэн учраас байгалийн баялгаа гадагш худалддаг. Үүнээс олж хуримтлуулсан газрын тосны сангаа ирээдүй хойч үеийнхээ төлөө хадгалж байдаг. Инфляци, ажилгүйдлийн түвшин хамгийн бага учраас хүмүүс нь элбэг хангалуун амьдардаг. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.