БАЛДОРЖ шагналын эздээр ӨНӨӨДӨР сонины сэтгүүлчид шалгарлаа

20

 

БАЛДОРЖ шагналын эздээр ӨНӨӨДӨР сонины сэтгүүлчид шалгарлаа

Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн том уралдаан болох БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өчигдөр "Улаанбаатар” зочид буудалд боллоо. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уг уралдааныг "Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 

Монголын "Пулитцер” гэж нэрлэгдэх болсон уг шагналыг хүртэхийн төлөө сэтгүүлчид бүтэн жилийн турш бэлтгэж, шударга шүүлтийн доор мэргэжлийн ур чадвараараа өрсөлддөг нь БАЛДОРЖ шагналын үнэ цэнэ, өндөр босгыг илэрхийлдэг. 


Арав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтнаар Ж.Сувдмаа, Т.Энхбат, "Өнөөдөр” сонин, "Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин”, "Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлага бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, "Балдорж” сангийн тэргүүн, "Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.

Дэд байрт Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн, МҮОНРТВ-ийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэг шалгарлаа. Шагналыг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Балдорж” сангийн тэргүүн, "Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.