Сэлэнгийн нутгаар хур тунадас орно

39

 

Сэлэнгийн нутгаар хур тунадас орно

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 20, 21-нд хүйтэрч уулархаг газраар цас орох төлөвтэй.

Аймгийн УЦУОША-ны мэдээгээр салхи баруун өмнөөс 6-11 м/сек, зарим үед ширүүсч 10-15 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах аж. Агаарын температур шөнөдөө гурван  хэм хүйтнээс хоёр хэм дулаан, өдөртөө 2-7 хэм дулаан байх нь.

 Есдүгээр сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 20-21-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр, 25-нд бүх сумдын нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. Агаарын температур шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.  


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.