Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг өсчээ

52

 

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг өсчээ

Хэнтий аймагт 2018 оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг дөрөв бүртгэгдэж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 10 болж өсчээ. Гэмт хэргийн хохирогчид 14-өөс дээш насны эмэгтэйчүүд бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн аж.

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгхэмээнхуульчилсан 125 улс байдаг бөгөөд үүний нэг нь Монгол Улс.Хуульсурталчлах, судалгаа хийх, сургалт зохион байгуулах,нэг цэгийн үйлчилгээтэй түр хамгаалах байруудыг орон нутагт бий болгох зэргээр уг хуулийг хэрэгжүүлэх ажлуудыг одоог болтолхийсээрбайна.Тухайлбал, энэ оны тавдугаар сард Хэнтий аймгийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдад "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх сургалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлнь байнга давтагдаж, тогтвортой үргэлжилдэг, удах тусам давтамжийн зай ойртож, үйлдэл нь даамжирдаг төдийгүйхохирогч хүчирхийлэгчнэг дор амьдардагаюултай.Гэр бүлийн хүчирхийллийн улмаасэмэгтэйчүүдамь насаа алдаж,гэрлэлтээ цуцлуулж, сэтгэлзүйн хувьдтүгшүүртэй, уурбухимдалтай,гутранги, өөртөө итгэлгүйболдог байна.

Сэтгэлзүйн байдлаасаа болоод хүчирхийлэл үйлдэх, зөрүүд авирлах,архи,мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, гэрээсээ дайжих, биеэ үнэлэх, бусдын эрх чөлөө, эрхэнд халдах гэхзэргээрхохирогчийн зан үйлд сөрөг нөлөөлөл бий болдогаж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.