Ноён доллар нисэж байхад Монгол банк анхааралтай ажиглаж сууна

40

 

Ноён доллар нисэж байхад Монгол банк анхааралтай ажиглаж суунаОлон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг эдийн засгийн мэдээллийн нэг бол валютын ханш, валютын зах зээлийн мэдээ байдаг. Сүүлийн гурав хоногт төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэг өдөрт 20 хүртэл төгрөгөөр суларч эхэллээ. Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдөр 2511 байна. Энэхүү нөхцөл байдал цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. 

Бид яагаад ийнхүү харийн гүрний мөнгөн тэмдэгтийн ая талыг харж амьдрах болов. Мэдээж идэж, уух өмсөж хэрэглэх гээд бүх л зүйлээ импортоор авч байгаад ха­маг учир байгаа юм. Нө­гөө талаараа манай улсын экспортын орлого, хөрөнгө оруулалтын хэм­жээ буурсан нь ам.дол­ларын ханш өсөхөд голлон нө­лөөллөө гэдгийг эдийн засагчид, албанынхан чи­­хэнд хоногштол ярьсаар бай­гаа ч юу хийж чадахгүй барьц алдаж байна.

Хөгжингүй орнууд ам.доллар болон бусад валютын ханшийг өөрийн мөнгөн тэмдэгттэй уял­дуулан барьж чаддаг. Яагаад гэвэл иргэд нь ч, төр нь ч бодлогоор үндэсний үйлд­вэрлэлээ дэмжиж чад­даг учраас ма­найх шиг гадаад валютыг толгой дээрээ гаргадаггүй.

Тухайлбал БНХАУ-д дэлгүүрт орохоор нь үндэс­ний үйлдвэр, импортын ба­рааг ялгаж тавьсан байдаг. Мэдээж импортын барааных нь үнэ өндөр. Гэтэл манай улсад эсэргээрээ үндэсний үйлдвэр, импортын бараа нь холилдчихсон, үнийн хувьд ч гэсэн импортын бараа бүтээгдэхүүн нь хямд байдаг.

Мөн үндэсний үйлд­вэрүүд нь импортын барааны үнэ өсөхөөр дагаад үнээ өсгөдөг гажиг тогтолцоотой.

Вальютын ханш бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ховордоод ирэхээр үнэ нь нэмэгддэгтэй адилхан зүйл. Бид гадны зах зээлд ахиухан хэмжээний нийлүүлэлт хийхгүй бол хатуу валют орж ирэхгүй. Валют орж ирэлгүй ховордохоор төгрөгтэй харьцах ханш өндөрсөнө. Тэгэхээр долларын ханш тогтмол байдлаар өссөөр буй нь манай экспорт буурч, импорт нэмэгдсэнтэй холбоотой байж болох дүр зураг харагдаж байна.

Долларын ханшийг бууруулах ганц арга зам нь бүтээн байгуулалт хийж, гадаадад борлогдох бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах юм. Үүнээс өөрөөр ямар ч боломжгүй гэдгийг эдийн засагчид тайлбарладаг. Мөн ханшийн огцом өөрчлөлт таагүй байдал авчирдаг нь үнэн. Банкнаас доллараар зээл авсан харилцагчдад илүү нөлөөлж байгаа. Тэр хэмжээний алдагдал банкин дээр ч гарч ирнэ. Тэгэхээр банк ч ялгаагүй алдагдал хүлээж байгаа гэсэн үг юм.

Бид яагаад ийнхүү харийн гүрний мөнгөн тэмдэгтийн ая талыг харж амьдрах болов. Мэдээж идэж, уух өмсөж хэрэглэх гээд бүх л зүйлээ импортоор авч байгаад ха­маг учир байгаа юм. Нө­гөө талаараа манай улсын экспортын орлого, хөрөнгө оруулалтын хэм­жээ буурсан нь ам.дол­ларын ханш өсөхөд голлон нө­лөөллөө гэдгийг эдийн засагчид, албанынхан чи­­хэнд хоногштол ярьсаар бай­гаа ч юу хийж чадахгүй барьц алдаж байна.

Хуулиар Монголбанк валютын ханшийг тогт­вор­той байлгах үүрэг хү­­лээ­сэн. Тэд валютыг тогт­вор­той байлгахын тулд долоо хоног бүрийн мяг­мар, пүрэв гарагуудад га­даад вадютын дуудлага худалдаа хийдэг. Гэвч тус банкнаас вальютын ханшийг бууруулахад доривтой арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар УИХ гишүүн Т.Аюурсайхан "Монгол банкны удирдлагуудын зүгээс вальютын ханшийг анхааралтай ажилаж байна гэсэн ухаантай хариулт өгдөгөө больмоор байна. Та нарийг анхааралтай ажигла гэж томилсон юм уу, шийдэмгий арга хэмжээ ав гэж томилсон юм уу гэдгийг ухамсарламаар байна. Вальютын ханш 2400 давчихлаа шүү дээ. Үүнээс чинь болоод салбар болгон хүнд байдалд орж байна. Хамгийн том салбар болох худалдааны салбарч мөн уналтанд орж байна. Манай улс шиг импортоос хамааралтай улсад төгрөгийн худалдан авах чадварын эдийн засагт үзүүлэх нөлөө маш чухал. Арилжааны банкуудад зориулсан ажиллагаа явуулаад байдаг. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр төсвийн алдагдлыг бууруулсан гэж худлаа ярьдагаа больмоор байна" хэмээн ярьсан юм. 

 
Erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.