Д.Батмөнх: "Тэнгэр байгаа ханьдаа өгсөн амлалтуудаа биелүүлнэ"

49

 

Д.Батмөнх: "Тэнгэр байгаа ханьдаа өгсөн амлалтуудаа биелүүлнэ"

Монголчууд нэгдвэл юу ч хийж чаддаг гэдгийг энэ хэдэн өдрүүдэд харуулж чадлаа. Дөрвөн охинтойгоо өнчирч хоцорсон Д.Батмөнхөд зориулсан хандивын аян амжилттай өрнөж буй бөгөөд халуун сэтгэлээр гараа сунган тусласан нийт Монголчууддаа хандан Д.Баттмөнх "Хань минь өөд болоод сар хэдхэн хоногтой байгаа. Ханийгаа алдаад дараа нь энэ нэг дэх өдөр гэр минь шатаад сэтгэл маш эвгүй байсан.

Хүүхдүүдээ яана аа, хөгшин ээжийгээ яана аа л гэж бодож байсан. Бид бүгд нүцгэн, бараг шалдан шахуу гараад л айл саахалтууд маань бүгд тус болсон. "TV5” болон ард түмэндээ маш их талархаж байна. Зүүдлээд ч байгаа юм шиг л байна.

Анх орон гэртэй л болъё гэсэн одоо байшин савтай болж байна.Ард түмний минь хишиг буян, энэ их итгэлийг дааж амьдарна аа. Хэдэн хүүхдүүдийнхээ төлөө одоо зогсолтгүй явна.Тэнгэрт байгаа ханьдаа өгсөн амлалтаа биелүүлнэ” хэмээжээ.

 Яг одоогийн байдлаар нийт цугларсан мөнгө 50 сая гаруй болоод буй бөгөөд түүнд хандив өгөхийг хүссэн иргэд "TV5” телевизийн байранд цугларан өөрсдийн хандив тусламжийг үзүүлж буй ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.