Хамгийн хортой нь машины утаа

23

Хамгийн хортой нь машины утаа

 

 

НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хам­гийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа 2-рт, мөн азотын исэл 4-рт оржээ. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг.

Эрдэмтдийн хийсэн судал­гааны дүнгээс харахад агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ис­лийн дөнгөж 10 орчим хувийг суурин эх үүсвэр /гэр хороолол, уурын зуух/, харин 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр /автомашин/ гаргадаг юм байна. Түүнчлэн агаар дахь нүүрс - ус төрөгч, азотын ислийн 50 хувь нь мөн л автомашинаас үүдэлтэй. Тэгэхээр агаарын бохирдол гэхээр л нөгөө муу гэр хорооллынхноо ад үзээд байдаг ч анхаарах л ёстой асуудал юм байна.

Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд /20-30 см-т/ хаягддаг учраас хамгийн хор хөнөөлтэй байдаг юм байна. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг.


Санал болгох