17 настай АВАРГА Дарья Билодидыг танилцуулъя

111

17 настай АВАРГА Дарья Билодидыг танилцуулъя

 

Aзербайжаны Баку хотноо өнөөдөр /2018.09.20/ эхэлсэн жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдрийн барилдаанд Украйны тамирчин 17 настай Дарья Билодид хэмээх шинэ од төрлөө. Өвлийн олимпийн үеэр уран гулгагч Загитоваг биширсэн спорт сонирхогчид жүдогийн Дэлхийн аварга эхлүүт Дарья Билодид гэж царайлаг, дэлхийн цоо шинэ аварга руу анхаарлаа чиглүүллээ.

Дарья Билодид зурган илэрцүүд

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд зодоглож, алтан медаль хүртсэн жүдогийн шинэхэн од 2017 онд 16-хан насандаа насанд хүрэгчдийн Европын аварга болж, 2018 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлэн, нэг ч ялагдалгүй явсаар 17 насандаа Дэлхийн аварга болоод байна.

Дарья Геннадиевна Билодид 2000 оны аравдугаар сарын 10-нд Киев хотноо төрсөн.

Дарья Билодид зурган илэрцүүд

2018 он гарснаас хойш алтан медаль хүртсэн түүний таван тэмцээний хоёр нь нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй "Их дуулга", гурав нь Гран-при ангиллынх гээд бодохоор онцлохгүй байхын аргагүй. Энэ амжилтаараа 2018 онд хамгийн өндөр амжилт гаргасан жүдочдын жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд тамирчны замналдаа хоёрхон удаа дийлдсэн