Ардын нам үнсэлт тэврэлтээс ангижирлаа

399

 

Ардын нам үнсэлт тэврэлтээс ангижирлаа

Нийслэлийн МАН-ын34-р дүгээр бага хурал өнгөрөгч баасан гарагт эхэлж үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж удирдлагаа сонгосон. МАН-ын удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын нэр дэвшигдсэн аж.

Санал хураалтыннийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164, Д.Сумъяабазар 167 санал авсан байна. Ингэснээр Д.Сумъябазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болжээ.

Нийслэлийн МАН-ын хороог 2016 онд сонгуулийн дараа удирдаж байсан Ц.Сундуй 60 тэрбумын хэрэгт холбогдсоноор өнгөрсөн есдүгээр сард ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгчгүйгээр бүтэн жил болсон байдаг .

Энэ хугацаанд хэд хэдэн удаа хурлаа зарлах гэж оролдсон ч тодорхой шалтгаангүйгээс болоод бүтэлгүйтэж байсан удаатай.

МАН-ын хоорондын зөрчил нь эцэстээ хүрж, хор хутгах ажлууд ч хийж үзсэн. Тодруулбал, Нийслэлийн хэмжээн дэх есөн дүүргийн намын хороо, 152 үүрийн гишүүдээс бүрдүүлэх учиртай 369 квотоос 69-ыг "цавчиж”, тэднийгээ дарга нарт зориулж квот бэлтгэх квот ч бүтэлгүйтэж байлаа.

Энэ мэтээр нэг жилийн хугацаанд хагаралдан бутарч, хардуулж муулуулж явсаар жинхэнэ даргаа сонгосон юм. Нийслэлийн засаг дарга С.Батболдын дотоод сонгуулийн уг ялагдлыг "28 жилийн турш Нийслэлд хүчтэй оршин тогтносоноор ирсэн МАН-ын хотын бүлэг анх удаа ялагдал хүлээлээ” хэмээн дүгнэх төлөөлөгчид байсан аж.

Уг саналын хуудсыг автомат машинаар тоолж, гар аргаар дахин дүнг дахин нэгтгэсэн юм. Тооллогын комиссод ажилласан эх сурвалжийн мэдээлснээр 18 санал хүчингүйд тооцогдсон байна. Үүнээс Д.Сумъябазар 11 санал, С.Батболд 7 саналыг авсан байжээ. Гэвч уг саналын хуудсууд автомат тооллогын техникийн шаардлага хангаагүй байсан учир хасагджээ.

Харин Удирдах зөвлөлийн "урилгатай”Су.Батболд нэг ч хүрэхгүй хувийн санал буюу гурван хүний саналаар ялагдал амсав. Мөн тэрээр 152 үүрийн дарга нартаа байр амалж хурлын үеэр гарлаа гэх мэтээр 90 гаруй жилийн түүхэнд болж байгаагүй үймээн шуугиантай хурал болох нь тэр. Хэний ч санаанд МАН ингэтлээ зөрчилдөж дотооддоо ардчилалтай болно хэмээн санаагүй биз.

Тэд намаа ч ээлжлэн удирдаж, орон тооны хүнээ ч томилдог бичигдээгүй хуультай гэвч энэ удаагын 34-р бага хурлаар хотын франкцын олон жилийн ноёрхлыг угсаа залгамжилдаг ураг төрлийн томилгоог тасалж чадсан нь 24 цагаар үргэлжилсэн хурлын хамгийн том үр нөлөө мөн үр дүн байв. Ийнхүү нэг жилийн хугацаанд хэл ам, хэрүүл тэмцэлтэй байсан МАН-ын 34-р бага хурал дотроо ч тэр гаднаа ч тэр баривчилгаа,нанчилдаан хэрүүлтэйгээр өндөрлөлөө.

 
 
Эх сурвалж: Монголын мэдээ
Т.Номун 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>