Ах, дүү хоёр сураггүй алга болжээ

489

 

 

Ах, дүү хоёр сураггүй алга болжээ

 

Энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгаас С.Хүслэнбаяр, С.Сансарбаяр гэх ах дүүс сураггүй алга болжээ. Ах нь 12 настай бол  дүү нь  найман настай юм. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хөвгүүдийн тухайд гэрээсээ гарч гадуур тэнэдэггүй хүмүүжил сайтай хүүхдүүд байсан гэж аав нь ярьжээ. Аав нь хүүхдүүдээ хайхаар өчигдөр Улаанбаатарт ирсэн байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад хандахаас гапна хүүхдүүдээ хайж буй зарыг зургийн хамтаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Энэ дагуу иргэдээс мэдээлэл ирж байгаа аж. Иргэдээс ирүүлсэн мэдээллээр хүүхдүүд нь хотод МУИС-ийн ойролцоо явж харагдсан гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>