Чойжин ламын сүм музейн бүс дэхь барилгыг албадан буулгав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөлсөн байна.
