Дэвид Бекхэмийн хүргэн нь түүний нэрийг барьж луйвар хийжээ

390

 

Дэвид Бекхэмийн хүргэн нь түүний нэрийг барьж луйвар хийжээ

 

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хүргэн байсан 39 настай Даррен Флуд удахгүй шоронд сууж болзошгүй байгаа аж. Англид түүнийг луйврын хэргээр шүүж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байлаа.

Даррен Флуд нь Дэвид Бекхэмийн эхнэр Виктория Бекхэмийн дүү Луиза Адамсын экс нөхөр аж. Тэд 2009 онд гэрлэж, таван жилийн дараа салжээ. Даррен Флуд Виктория Бекхэмийн дүүгийн нөхөр байхдаа худалдааны компани байгуулсан аж. "The Commodities Link” гэх уг компани нь хөлбөмбөгчний нэрийг барьж хүмүүсийг хуурсан байна. Баян үйлчлүүлэгч нарыг хайдаг байсан Даррен Флуд өөрийгөө Дэвид Бекхэмийн хүргэн гэж хүмүүст зарлан, алдартай хөлбөмбөгчин тэдний бизнесийг дэмжиж байгаа гэж бусдад итгүүлж, нэг сая долларын хөрөнгө оруулалт татжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>