“Азийн пара наадам”-д Хоёр Солонгосын нэгдсэн баг оролцоно

655

 

 

“Азийн пара наадам”-д Хоёр Солонгосын нэгдсэн баг оролцоно

 

Индонези улсын нийслэл Жакарта хотноо 10 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд болох "Азийн пара наадам”-д хоёр Солонгос нэгдсэн баг бүрдүүлэн оролцож, наадмын нээлтийн ёслолд баг тамирчид хамтран жагсахаар тохиролцсон тухай Солонгосын Паралимпийн холбооноос пүрэв гарагт мэдээлэв.

Тус холбооны мэдээлснээр, хоёр Солонгос түүхэндээ анх удаа пара спортын төрөлд хамтран оролцох гэж буй нь энэ аж. Тэд өмнө нь Пёнчан хотноо зохион байгуулсан Өвлийн паралимпийн наадмын нээлтийн ёслолд тамирчдаа хамтран жагсаахаар төлөвлөж байсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

"Энэ удаагийн наадамд БНСУ-ын 200 тамирчин, БНАСАУ-ын 20 тамирчин оролцох бөгөөд тэд нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхдээ нэгдсэн далбаан дор алхах юм” гэж Солонгосын Паралимпийн холбооноос мэдээлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>