Алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ

614

Алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ

Есдүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн Ш-ийн 13 настай хүү Б гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 116 нийт 128 хүн, 12 автомашинтай есөн бүлэгт хуваагдаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоосон байна.

Энэ сарын 28-ны өдрийн 09 цагийн үед, эрэн хайж байсан 13 настай Б хүү эсэн мэнд олджээ. Хүү айлын эзэнгүй байшинд хоноглож байсан бөгөөд юуны учир гэрээсээ явсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнийг олсон хүмүүс сургуулийн нийгмийн ажилтанд нь хүлээлгэж өгсөн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>