Хуурамч бичиг баримттай компанийг нуун дарагдуулж явсан Д.Авирмэд тендерээс 7 тербумыг завшсан уу?

491

 

Хуурамч бичиг баримттай компанийг нуун дарагдуулж явсан Д.Авирмэд тендерээс 7 тербумыг завшсан уу?

 

 

2014 оноос эхлэн МУ-ын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Тус төслийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын захиргаа хамтран 300 гаруй сая ам.доллараар санхүүжүүлсэн гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэлх 4 жилийн хугацаанд дорвитой хийсэн ажилгүй хэрнээ ажилчид нь өндөр цалин хангамж авч ажиллаж байна.

Төслийн зохицуулагчаар нийслэлийн #Сонгинохайрхан дүүргийн #ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд ажилладаг бөгөөд төслийн баг 10 гаруй ажилтантай аж. Төслийн зохицуулагч Д.Авирмэд нь 5 сая төгрөгийн цалинтай, бусад нь дунджаар 2.5 сая болон түүнээс дээш төгрөгийн цалин авдаг гэнэ.

Анх төслийн ажил эхлэхэд төслийн зохицуулагч Д.#Авирмэд санхүүгийн ажилтнаар томилогдсон байдаг. Гэвч ажилдаа хайхрамжгүй хандаж, ноцтой зөрчлүүд гаргасны улмаас 2015 оны аравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Харин 2016 оны сонгуулийн дараагаас төслийн зохицуулагч болон дэвшиж, буцан ирсэн байдаг. Нэгэн цагт нийслэлийн ИТХ-ын хэсэг төлөөлөгч Бразил явж хөлбөмбөг үзсэн хэрэгт нэр холбогдож явсан гэх мэдээлэл шуугиан болж байсан.

Гэвч ажилдаа хайнга хандаж халагдаж хүртэл явсан Д.Авирмэд болон түүний хэсэг нөхөд томоохон төсөл хөтөлбөрүүдийн зохицуулагчид болж толгой эргэм дүнтэй тендэр, төслүүдийг будлиантуулж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын автозам барих, дулааны шугам татах ажлын тендэр энэ сарын 15-ны өдөр нээгдсэн. Тендэрт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9.0 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлджээ. Хачирхалтай нь тендэрийн дүн гарахад өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани туршлага багатай гэсэн хөгийн шалтгаанаар ялагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, тендэрт 2.8 сая ам.долларын илүү өртгөөр ажиллана гэсэн Хятадын компани ялжээ.

Энэ мэтчилэн дотоодын компаниа дэмжихгүй өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн хятадын хамтарсан компанийг шалгаруулж байгаа нь яах аргагүй тендэр будлиантуулж, авлига авчээ гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Хэлж байгаа шалтгаан нь ч үнэнд нийцэхгүй.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>