Д.Лүндээжанцан: Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй

240

 

 

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хэнтий аймагт нөхөн сонгууль байгуулах тухай УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ын хуралдаанд оролцсон. Бид гаргасан хуулийнхаа хүрээнд УИХ-ынхаа тогтоолыг баталсан. 14 хоногийн дотор сонгуулийг зарлана гэж Сонгуулийн хуулинд заасан байсан. ҮХЦ-д очоод нөлөөлсөн зүйл байхгүй. Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Үндсэн хуулинд заасан асуудлыг барья гэж хэлсэн. Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх. Хэн ялж гарч ирэхийг хэн мэдлээ” 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол МАН-ын хийсэн ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Цэцээр ийм шийдвэр гаргуулсан”

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг "Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би "Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдоржоо чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг МАН-ынхан томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй" гэв. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж байсан гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахар гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс дэмжээгүй саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд орохоор болов.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хэнтий аймагт нөхөн сонгууль байгуулах тухай УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ын хуралдаанд оролцсон. Бид гаргасан хуулийнхаа хүрээнд УИХ-ынхаа тогтоолыг баталсан. 14 хоногийн дотор сонгуулийг зарлана гэж Сонгуулийн хуулинд заасан байсан. ҮХЦ-д очоод нөлөөлсөн зүйл байхгүй. Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Үндсэн хуулинд заасан асуудлыг барья гэж хэлсэн. Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх. Хэн ялж гарч ирэхийг хэн мэдлээ” 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол МАН-ын хийсэн ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Цэцээр ийм шийдвэр гаргуулсан”

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг "Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би "Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдоржоо чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг МАН-ынхан томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй" гэв. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжиж байсан гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахар гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс дэмжээгүй саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд орохоор болов.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.