ХОЁР АЙМАГ, ТАВАН СУМАНД НӨХӨН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНА

309

ХОЁР АЙМАГ, ТАВАН СУМАНД НӨХӨН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНА

 

Өнөөдөр орон нутагт нөхөн болон дахин сонгууль явагдах өдөр юм. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр  хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль явагдаж байгаа бөгөөд санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлжээ.

Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг, 10 дугаар  сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан байдаг. 

Нөхөн болон дахин сонгуульд Монгол ардын нам болон Ардчилсан намаас  нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр саналын хуудсанд бичигдсэн бол нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах юм байна. Орой санал хураалтын талаар мэдээлэл өгөх аж. 

Нөхөн болон дахин сонгууль явуулж байгаа аймаг, сумдаас хамгийн их өрсөлдөөнтэй нь Сүхбаатар аймгийн ИТХ-ийн нөхөн сонгууль аж.
Сонгууль болохоос өмнө нэр дэвшигчид мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа явуулсан гэх хэл аманд өртөөд байсан юм.

Мөн өнөө өглөө З.Мөнхчулууны нэртэй пэйж хаягнаас “Сүхбаатар аймагт хууль бус үймээн самуун болж байна. Цагдаа хүчнийхэн алга. Сонгууль гэж үймээн болох юм даа” гэсэн утгатай мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл тус аймгийн цагдаагийн газраас уг мэдээллийг үгүйсгэж, хуурамч пэйж хаяг байна гэсэн тайлбар мэдэгдлийг хийжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.