Дэлхийн дулаарал эрчимжсээр байгааг анхааруулж байна
Дэлхийн агаарын дундаж хэм 2030 он гэхэд Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэж, үйлдвэрлэлийн өмнөх үеийн түвшнээс давах магадлалтай байна гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн байгууллага мэдэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэхийн үр дагаврыг танилцуулсан тайлан гаргажээ.