Реалити шоуны од Ким Кардашьяны бага дүү Кайли Женнер нэг жил хүрэхгүй хугацааны өмнө анх удаа ээж болсон билээ. Тэгвэл саяхан Кайли бүсгүй дахиад ээж болно гэсэн яриа гарч эхэлсэн байна. Энэ бүхэнд Кайли тайлбар хийсэн аж. Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Женнер бүсгүй үнэхээр л тэр талаар бодож байгаа гэдгээ өгүүлжээ.
"Би дахиж хүүхэдтэй болохыг хүсэж байна. Гэхдээ хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Яг одоо би дахин жирэмсэн болоход бэлэн биш байна. Хэзээ бэлэн болохоо мэдэхгүй юм. Бие давхар болох л юм бол та бүхэнтэй энэ мэдээллээ хуваалцана” хэмээн хэлсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn