МЭХ-ны хуралд бөө нар илтгэл тавьжээ

538

 

 

МЭХ-ны хуралд бөө нар илтгэл тавьжээ

 

Монголын эмэгтэйчүүдийн холбоо/МЭХ/-ны V чуулган өчигдөр /2018.10.11/ UB Palace-т эхэлсэн. Уг чуулганаар эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэх болов уу гэтэл бөө нар шашин шүтлэг ёс суртахуун зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, УИХ дахь 76 гишүүн бузартсан тул билиг оюуныг нь галаар ариусгана гэх зэргээр бөөгийн зан үйл үйлдэж, "дэггүйтжээ”.

Тус холбооны хуралд нийслэл, 21 аймгаас 3000 эмэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд гол асуудлаа хэлэлцээгүйд бухимдаж, үг хэлэх боломж олгохыг хүссэн аж. Гэвч 3000 эмэгтэйчүүдээс ердөө тавхан хүнд үг хэлэх эрх олгож, бусад гишүүдэд хаалт тавьжээ. Үүнд нь холбооны эмэгтэйчүүд бухимдаж, "Сүүлийн 22 жил шахам энэ холбоог тэргүүлж байгаа Ж.Эрдэнэчимэг хурлын үйл ажиллагааг өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж, үг хэлэх эрхийг хүртэл боомиллоо” хэмээн шүүмжилж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>