Бэр гуйхаар очсон иргэн архинд хорджээ
Бэр гуйхаар очоод архинд хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэж үзжээ. Уусан архийг нь шинжилгээнд өгсөн бөгөөд талийгаачид архи шахаж уулгасан гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэжээ. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.