АНУ “F-35” сөнөөгч онгоцны флотын үйл ажиллагааг түр зогсоожээ

657
 

АНУ “F-35” сөнөөгч онгоцны флотын үйл ажиллагааг түр зогсоожээ

 

Өнгөрсөн сард Өмнөд Каролина муж улсад "F-35” сөнөөгч онгоц сүйрсэнтэй холбогдуулан АНУ-ын Зэвсэгт хүчин тус сөнөөгч онгоцны флотын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

"F-35” сөнөөгч онгоцны хөтөлбөр нь энэ төрлийн зэвсэглэлдээ дэлхийд хамгийн үнэтэйд, томдоо тооцогддог юм.

Энэхүү хөтөлбөр хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд дэлхий даяар нийт 3000 орчим ширхэг худалдаалагдана гэж тооцоолжээ. АНУ-ын Засгийн газар энэ хөтөлбөртэй холбоотой нийт зардал нэг триллион ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна.

"F-35” сөнөөгч онгоцны түлшний хоолойг шалгах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор АНУ болон олон улсын түншүүд уг онгоцны нислэгийг түр цуцлаад байна гэж "F-35” хөтөлбөрийн газраас мэдэгджээ.

"Бид сөнөөгч онгоцнуудад шалгалт хийж, түлшний хоолой гэмтэлтэй байвал тэдгээрийг солино. Харин гэмтэлгүй онгоцнуудыг эргүүлэн нислэгийн горимд шилжүүлнэ. Шалгалтын ажил 24-48 цаг үргэлжилнэ” гэж мэдэгдэлд дурдлаа.

Энэхүү сөнөөгч онгоцны агаарын хяналтын самбар буюу радарт харагдах байдлыг бууруулах зорилгоор үл үзэгдэх технологийг ашигласан байна. Гурван загвартай уг сөнөөгч онгоц нь эгц дээрээс газардах боломжтой бөгөөд үнэ нь 100 сая доллар юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>