Манай тамирчид морьт харвааны ДАШТ-т түрүүлэв

760

Манай тамирчид морьт харвааны ДАШТ-т түрүүлэв

 

БНСУ-ын Сугчу хотноо энэ сарын 04-08-ны өдрүүдэд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, ХЯТАД, КАЗАКСТАН, ГЕРМАН зэрэг олон орны тамирчид ирж авхаалж, самбаагаа сорьжээ.
Харин Монгол Улсыг төлөөлж "ХанМонгол" морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцсон юм.



Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи  дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болж өнгөрсөн. Гэсэн ч манай тамирчид амжилттай оролцож, 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль мөн Grand Prix аваргын Цомын эзнээр тодорсон юм.
Багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медалийг авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.
П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>