Баянзүрхчүүд 6380 мод тарьжээ

335

Баянзүрхчүүд 6380 мод тарьжээМонгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Баянзүрхчүүд жил бүр дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог.  

Тухайлбал өнгөрсөн бямба гарагт болсон Бүх нийтийн мод тарих өдөрт дүүргийн 132 аж ахуй нэгж байгууллагын 2558 иргэн оролцож нийт 6380 мод тарьсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>