“Оросын топ модель” шоуны оролцогчоос охиныг нь булаажээ

570

 

“Оросын топ модель” шоуны оролцогчоос охиныг нь булаажээ

 

27 настай Арина Перчик 2011 онд "Оросын топ модель” шоунд оролцож, нэрд гарсан билээ. Бүсгүй тус шоуг өөрийн хүсэлтээр орхиж, финалд оролцоогүй. Гэхдээ Аринагийн ур чадвар загварын мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.

Тэгвэл Арина таван сарын өмнө охинтой болжээ. Гэвч бүсгүй өчигдөр /2018.10.16/ охинтойгоо уулзаж чадалгүй гурав хонож байгаагаа инстаграмдаа бичжээ. Тэрбээр хувийн амьдралаа нууц байлгадаг ч хуучин найз залуу нь охиныг нь булаасан талаар мэдэгдсэн юм.

Арина "Би гурван өдөр тэдний цонхон дор зогслоо. Тэр намайг охинтой минь уулзуулахгүй байна. Хүүхдийг миний гэрийн үйлчлэгч байсан эмэгтэй харж байгаа. Тэр эмэгтэй хүүхэд асарч чаддаггүй” гэжээ. Модель бүсгүй цагдаад хандаад байгаа аж.

Арина мөн цахим хуудсаараа дамжуулан охиндоо эм уулгаж, зөв хооллох хэрэгтэй байгаагаа учирлажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>