Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна

41

Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна


Энэ сарын 16-ны өглөө Хэнтий аймгийн Дадал суманд хоёр этгээд айлын гадна байсан машин дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ. Одоогийн байдлаар уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг тус аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг цагдаагийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

Цагдаагийн алба хаагчид нутгийн иргэдэд ноцтой гэмт этгээдүүд оргон зайлсан тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа тухай нутгийн иргэд мэдээлэв. Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх гэмт этгээдүүд оргодол биш, сэжигтнүүд гэдгийг хэлэв. Түүнчлэн дээрх этгээдүүд айл руу явган ирээд машиныг нь унаад, айлын хүмүүсийг сүдүүлээд зугтсан аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.