“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын 4-р чуулган Төрийн ордны их танхимд хөшгөө нээлээ

501

 

 

“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын 4-р чуулган Төрийн ордны их танхимд хөшгөө нээлээ

 

"Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын 4-р чуулган Төрийн ордны их танхимд хөшгөө нээлээ. Монгол Улсын ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар олимпийн анхны медальтнуудад хүндэтгэл үзүүлж байна. 
Энэ онд Монгол улс олимпоос медаль хүртсэний 50 жил, олимпийн аваргатай болсны 10 жилийн түүхэн тэгш ой тохиож байгаа юм. Энэхүү ойл зориулж БСШУСЯ, ЗГХА-БТСГ олимпийн анхны медальтнуудаа мөнхлөн алдаршуулах зорилгоор Монгол банкны эрдэнэсийн санд захиалж цэвэр мөнгөн зоос урлуулсан.

Хүндэтгэлийн зоосыг МУАБ, МУГТ олимпийн хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, МУАБ, МУГТ, олимпийн хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэр, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатын гэр бүл, МУГТ, олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга Төмөрийн Артагийн гэр бүлд гардуулан өглөө.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>