Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн

43

 Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун,  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дараагийн уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар РИА Новости агентлагт мэдэгдлээ. Тэрбээр ОХУ-ын Сочи хотноо болж буй олон улсын хэлэлцүүлгийн "Валдай" клубын жил тутмын хуралд оролцож байгаа юм.

"Энэ асуудлын хувьд бидэнд ийм уулзалтыг дээд хэмжээний уулзалтын түвшинд хийж байгаа нь чухал бус хаана вэ гэдэг нь хамгийн чухал юм. Үнэндээ, тэдэнд хэр ая тухтай байхаас шалтгаална. Бид уулзалтыг явуулахад нээлттэй" гэж Монголын Гадаад хэргийн сайд хэлжээ. Монгол Улсын гол зорилго бол "яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Тэрбээр мөн Монголын эрх баригчид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор БНАСАУ-ын удирдагчийг эх орондоо албан ёсны айлчлал хийхийг урьсан болохыг онцлон дурджээ. Умард Солонгос болон Монгол Улс хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байна. Өмнө нь Монголд БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен буюу Умард Солонгосын одоогийн удирдагчийн өвөө айлчилж байсан юм. 

АНУ-БНАСАУ-ын өндөр дээд түвшний дараагийн уулзалтыг ойрын хоёр сард зохион байгуулж магадгүй гэж Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон урьд нь мэдээлсэн билээ. Уулзалтыг арваннэгдүгээр сарын дундуур Женевт эсвэл Стокгольмд хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мөн мэдээлжээ. 

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.