Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн гэмт этгээтүүдийг яллагчаар татлаа

731
 

Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн гэмт этгээтүүдийг яллагчаар татлаа

 

Цагдаагийн алба хаагч Б-г машинаараа чирч амийг нь хохироосон хоёр этгээдийг шүүхээс нэг сар хорих шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг ирүүлсэн байна. Шүүх прокурорын саналыг үндэслэн яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>