Дэлхийн хамгийн хурдан жийп

27
Дэлхийн хамгийн хурдан жийп2.5 тонн жинтэй Jeep Grand Cherokee илүү сайжирснаар дэлхийн хамгийн хурдан гэгддэг Porsche Cayenne Turbo, Lamborghini Urus жийпнүүдээс ч илүү хурдалжээ. Ингэхийн тулд бараг бүх зүйлээ өөрчлүүлсэн аж. 717 морины хүчтэй V8 Hellcat хөдөлгүүртэй болсноор цагт 96 км хурдлахын тулд энэ жийп ердөө 3,5 секундыг зарцуулдаг болов. 

Өндөр чанарын шатахуун хийвэл хөдөлгүүр нь 1300 морины хүчийг гаргах чадалтай аж. Хөдөлгүүрийн дотоод эд ангиудыг бүрэн шинэчилснээр ийм амжилтад хүрчээ. 

Гараанд гарахдаа энэ машин цагт 234.14 км хурдалсан гэнэ. Гэхдээ ийм сайжруулсан загварын жийпийг ердөө 24 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Машин бүр 275/40R20 хэмжээс бүхий Nitto 555R загварын дугуйтай болно. Нэг жийпийг нь 179 мянган доллараар худалдах гэнэ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.