Стратегийн чухал ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулна

529

 

 Стратегийн чухал ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулна

УИХ-ын чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 80 хувийн саналаар дэмжиж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Валютын зохицуулалтын тухай хууль хэрэгжсэнээр стратегийн чухал ордуудын орлогыг Монголын банкаар дамжуулах боломжтой болох юм. Ялангуяа "Оюу толгой” компанийн жилийн орлого болох 3 тэрбум долларыг Монголбанкаар дамжуулах юм.

УИХ-ын гишүүд уг хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газраас өгсөн саналыг хавсаргасан байгаа. Уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг Засгийн газар дэмжиж байгаа. Засгийн газрын бүрэн эрхэд гадаад валютын ханшийг зохицуулах үүрэгтэй. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх гэсэн тодорхой заалтууд орсон. Валют гэдэг үндсэндээ экспорт гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гурван том судалгаа хийсэн. Уг судалгааны үр дүнд уг хуулийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>