Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна

29
 

Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна

 

1968 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр буюу одоогоос 50 жилийн өмнө нь Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байв. Учир нь Мексикийн нийслэл Мехикод болсон зуны XIX олимпийн их наадмын чөлөөт бөхийн төрөлд Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир гэсэн Монголын чөлөөт бөхийн "Алтан үе”-ийн найман төлөөлөгч, ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсарын удирдлага дор эх орноо төлөөлөн оролцсон юм.

Мехикогийн дэвжээнд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анх мандуулсан түүхтэй. Хагас зуун жилийн тэртээ Мексикээс авчирсан дөрвөн тамирчны олимпийн анхны медалийн замналаар Монголын тамирчид хүн төрөлтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.