ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

782

 ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

Өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Ляйен манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БХЯ-ны гадна талбайд угтан авч мэндчиллээ. Одоо хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийж буй юм. Үүний дараагаар хатагтай Урсула фон дер Ляйен Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах ажээ.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм. Тэрбээр Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>