Ломбарданд буу гаргаж танхайрчээ

28
Ломбарданд буу гаргаж танхайрчээУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ны өдөр Урт цагааны гуравдугаар корпуст байрлах нэгэн барьцаалан зээлдэх төвд буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Танхайрагч 38 настай, эрэгтэй О нь тус барьцаалан зээлдүүлэх төвд мөнгөний барьцаанд тавьсан өөрийн эзэмшлийн хөөрөгнөөс болж маргалдаж, 61 настай Н рүү буу гарган сүрдүүлсэн аж. ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Reck" маркийн гар буу гаргаж тус барьцаалан зээлдэх төвийн эзэн рүү тулгаж сүрдүүлсэн энэ хэргийн үеэр  цагдаагийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу очиж, гар буу болон хийн бууны сум хураан авч, сэжигтнийг шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.