Шоу бизнесийн од Ким Кардашьян 38 нас хүрлээ

656

 

 

Шоу бизнесийн од Ким Кардашьян 38 нас хүрлээ

 

Дэлхий дахинд танил болсон америк бүсгүй, жүжигчин-фото модель Ким Кардашьян аравдугаар сарын 21-нд 38 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Оросын  "Известия”  сонин америкийн реалити шоуны од бүсгүйн амьдралаар фото сурвалжлага бэлтгэсэн байна.

2007 оны сүүлчээр "Кардашьяны гэр бүл” гэдэг реалити шоу телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд 10 цуврал энэ шоу Кимд алдар нэр авчрах эхлэл болжээ.  Кардашьян-Женнерийн гэо бүлийн 1993 оны зураг.

Кимийн эцэг нь нэртэй өмгөөлөгч хүн байсан. Роберт Кардашьян нь дуулиант тамирчин-жүжигчин О.Жей Симпсоны найз байсан бөгөөд түүнийг хэрэгт холбогдоход өмгөөлж байжээ.

2007 онд Ким Кардашьян эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлд зургаа авахуулжээ.

2010 онд  Нью-Йоркийн  мадам Тюссо  музей дуулиант бүсгүйн лааны тосон баримлаар үзмэрээ нэмжээ.

2014 онд Paper сэтгүүлд гарсан  энэ зураг цахим орчинд ихээхэн дуулиан тарьж, магтаал шүүмжлэл аль алиныг нь дагуулсан билээ.

Ким Кардашьян гурван удаа гэрлэсэн. Анхны нөхөр болох продюсер Деймон Томастай 2000  онд гэрлэсэн ч 2004 онд салжээ. Дараа нь  сагсан бөмбөгчин Крис Хамфристэй  2011 онд дуулиантай хурим хийсэн ч хамтын амьдрал нь удаан үргэлжилсэнгүй 2013 онд  тэд гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 2014 онд  рэп дуучин-дизайнер Канье Уэсттэй хуримаа хийсэн билээ.

Ким, Канье нар хоёр охин, нэг хүүтэй.

2016 оны аравдугаар сард тэрээр Парист хулгайн хохирогч болжээ. Хулгайч нар 10 сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэлийг  авч одсон байсан.

Ким Кардашьян нь KKW (Kim Kardashian West) үнэртний цуглуулга гаргадгаас Канье Уэстийн Yeezy брэндийн хувцас загварын сурталчилгаанд байнга оролцдог.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>