Хакерчид Саудын арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ

537

 

 

Хакерчид Саудын арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ

 

Саудын Арабын "Future Investment Initiative”хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын цахим хуудас руу үл таних хакерчид нэвтэрчээ. 

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммад бин Салман сэтгүүлч Хашоггийг цаазаар авах гэж байгаагаар дүрсэлсэн зургийг тус цахим хуудаст байршуулсан байжээ. Түүнчлэн хунтайжийн хажууд "Лалын улс” бүлэглэлийн далбааг барьсан, баг зүүсэн үл таних этгээд зогсож байх аж. Зурагны доорхи мэдэгдэлд бүх улсыг Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг хакерчид уриалжээ.

Сэтгүүлч Хашогги алга болсонтой холбоотойгоор  Эр-Рияд хотод энэ сарын 23-25-нд болох "Future Investment Initiative” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байсан олон бизнес эрхлэгч болон олон нийтийн хэвлэл мэдэллийн  хэрэгслүүд уулзалтад оролцохооргүй болсноо өмнө нь мэдэгдсэн юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>