“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалт, семинар болж байна

30

 

 

“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалт, семинар болж байна

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны  байгууллагатай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх сургалт, семинарыг "Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдвийн хүрээнд 2018 оны 10-р сарын 23-24 хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркад зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт, семинарыг дижитал шилжилт, апп эдийн засгийн бодит мэдээлэл, ОТТ(Over The Top service) үйлчилгээний өнөөгийн байдал, олон улсын бодлого зохицуулалтын чиг хандлага, улс орнуудад тулгарсан асуудлууд түүнийг үр ашигтай зохицуулан шийдвэрлэсэн жишээ баримтад тулгуурлан энэ чиглэлээр мэргэшсэн Олон улсын цахилгаан холбооны  байгууллагын бүс нутаг хариуцсан захирал Ашиш Нараян болон олон улсын зөвлөх Саймон Молли нар удирдан явуулж байна.

Уг сургалт семинарт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мобиком корпораци, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан ХК болон олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын төлөөлөл болох нийт 80 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

23 October (Day-1)

08:30–09:00

Registration

09:00-09:15

OPENING SESSION

   Opening remarks by:

  • Mr. Chinzorig Gonchig, Chairman and CEO, Communications Regulatory Commission
  • Mr. Ashish Narayan, Regional Office for Asia and the Pacific, ITU
  • GROUP PHOTO

09:15–10:30

SESSION 1 (A):  CONVERGENCE: TRENDS, ISSUES AND CHALLENGES

Objective: To provide an overview of the trends in the digital economy, the underlying technology, business, market and regulatory issues.

Ashish Narayan

 

Session 1(B):  Presentation from Mongolia [CRC]

SESSION 1 (C): Introduction to the economics and regulation of the app economy

Objective: To provide an overview of App Economy especially with reference to two-sided markets and zero priced services.

Simon Molloy

10:30–11:00

COFFEE BREAK

11:00–12:30

SESSION 2: INTRODUCTION TO COMPETITION ANALYSIS AND THE CHALLENGES OF THE NEW DIGITAL ECONOMY

Objective: To understand how markets are currently defined in the telecom sector by regulators and competition authorities? How significant market power analysis is carried out? What are the key regulatory issues pertaining to competition regulation in the converged environment? How is collaboration and coordination being implemented?  This first part of the session will concentrate on ex-ante regulation.

12:30–14:00

LUNCH BREAK


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.