Экс ерөнхий сайдуудын холбогдох хэрэг ингээд замхрав уу?

311

 

Экс ерөнхий сайдуудын холбогдох хэрэг ингээд замхрав уу?

 

 

Авилгатай тэмцэх газар энэ жил дуулиан шуугиан дагуулсан нэлээдгүй олон хэргийг шалган ажиллаж буй. Тодруулбал, олны анхаарлын төвд байх ялангуяа төрийн алба хашиж байсан "цагаан захтай” эрхмүүдтэй холбогдох эрүүгийн хэрэг, авилга хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг шалган ажилласан. АТГ-аас явуулсан уг хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан хоёр эрхмийн нэр холбогдон тэдгээрийг нэг дор баривчилсан үйл явдал нь бусад эрх баригчдад сануулах том сануулга болсон биз ээ.

Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгхоёр энэ оны дөрөвдүгээр сараас, зургадугаарсарын 8-ныг хүртэл хоёр сарын турш хоригдсон. Монгол улсын хэмжээнд төдийгүй Дэлхийн жишиг бусад улс оронд төрийн хариуцлагатай албыг хашиж байсан хоёр Ерөнхий сайдаа нэг өдөр, нэг дор баривчилж байсан удаа ганц ч байхгүй. Энэ ч утгаараа АТГ-ийн 2018 оны дуулиант баривчилгаануудын жагсаалтын тэргүүнд бичигдэн, тэдгээрийг АТГ-ын хамгийн том "өгөөш” хэмээн цоллоход хүргэсэн.

Гэтэл екс ерөнхий сайдууд хоёр сарын турш хоригдсоны эцэст биеийн байдал нь муудаж яаралтай хагалгаанд орох болон эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмч нарын нарийн дүгнэлтэд үндэслэн тэдгээрийг сулласан. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас хойш тэдний энэ хэрэг дурсагдах нь битгий хэл, салхинд хийссэн мэт замхарлаа.

АТГ-ын баривчилгаа тухайн үедээ сүр дуулиантайгаар үргэлжлэн энэ хэрэг аль нэг тийш шийдэгдэх болно эсхүл хоёр ерөнхий сайд ял авах нь бүр мөсөн тодорхой боллоо гэх хүлээлт өндөр байлаа. Харин экс ерөнхий сайдууд хоёрхон сар хоригдсоны эцэст суллагдан, өнөөдрийг хүртэл холбогдох хэрэг анир чимээгүй байсаар байна.

Энэ мэт олны дунд хүлээлт үүсгэсэн олон хэргүүдийг АТГ-аас шалган ажилласан байна. Гэтэл уг хэрэг өнөөдрийг хүртэл дорвитой арга шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золголоо. Уг хэрэг шийдэгдэхгүй байсаар бусдын адил бас л замхрах уу. Авилгатай тэмцэх газар нэг мөр эхэлсэн ажлаа хийсэн шиг хийгээд дуусгачихдаг бол өнөө "цагаан захтай” эрхмүүд та бүхний гараас барагтай л бултаж чадахгүй байсан болов уу..

 

Эх сурвалж: Bolod.mn
Бэлтгэсэн: Т.НОМУН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>