Улс мөнгөгүй ч, тойрогтоо зарцуулах хөрөнгө тэдэнд бий

329

 

 

Улс мөнгөгүй ч, тойрогтоо зарцуулах хөрөнгө тэдэнд бий

 

 

УИХ-ын гишүүний сонгогдсон тойрогт тухайн гишүүний саналыг үндэслэн зарцуулахаар төсөвт тусгайлан баталж байгаа таван тэрбум төгрөг нь анх 2004 онд 10 сая төгрөгөөр эхэлж, 2006 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2009 онд нэг тэрбум төгрөг гэх зэргээр өсөж анхны дүнгээсээ 5000 дахин үржиж нэмэгдсээр өнөөг хүрчээ. Харин эсрэгээрээ бидний цалин 2004 оноос хойш 5 дахин өссөн байгаа юм. Улс мөнгөгүй хямарч байна гэдэг ч тойргийн мөнгө улам ундарсаар байгаа нь хачирхалтай.

Тойрогтоо гэх нэрээр идэж суухаар бяцхан үрсдээ хөрөнгө оруулалт хийж цэцэрлэг барьсан бол өдгөө Монгол улсад цэцэрлэг сургуулийн хүртээмж хангалттай байх байж. 3-5 бүлэгтэй нэг цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулахад ойролцоогоор 500-700 сая төгрөг зарцуулдаг аж. Иймд ирээдүй хойч болсон багачуудынхаа хөгжих орчинг бий болгож тойрогт төсөвлөж буй мөнгөөрөө бүтээн байгуулалт хийх нь нүдэнд үзэгдэж гарт баригдах бодит зүйл болох болов уу?


Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>